2016-11-11
НҮДНИЙ ХАНИАДНЫ ТАЛААР...
 Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан сүүлийн үед хүүхдийн тууралттай, суулгалттай, шарлалттай хамшинж, ханиад томуу нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн иргэдийн дунд хэлэгдэж заншсанаар нүдний ханиадаар өвчилсөн гэх дуудлага багагүй ирэх болсон. Иймд иргэдийг хүүхдэд тавих анхаарал халамж, асаргааг сайжруулах, дулаан хувцаслах, малгай ороолт хэрэглэх, маск зүүх, витаминлаг хоол унд хэрэглэх, гарын савандаж угаах, ам, хоолойг зайлж цэвэршүүлэх зэрэг эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна..
1.Нүдний ханиад гэж яг ямар төрлийн ханиадыг хэлж байгаа юм бэ?
-Нүдний ханиад гэж бидний яриад байгаа чинь эденовирусийн халдварт томуу, томуу төст өвчин. Үүсгэгдэж байгаа вирус нь хүйтэнд тэсвэртэй, нүдний салст бүрхэвчийг өвчлүүлдэг гэж ойлгож болно. Гол шинж тэмдэг нь нүд улайх, нулимс гоожих, нуух гарах байдлаар илэрнэ.
2.Энэ өвчлөлөөс яаж хамгаалах вэ? 
-Энэ вирус нүдний салстаар дамжин орж байгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин вирус нь нүдний салст бүрхэвчийг өвчлүүлдэг болохоос бусад вирусын адил амьсгалын замаар халдварладаг. Тиймээс нүдний шил зүүлээ гээд үүнээс хамгаална, бусдад халдаахгүй гэж байгаа нь өрөөсгөл. Нүдний шил зүүж нарны гялбаа, гадны хүчин зүйлээс л хамгаалж болох юм. Харин энэ өвчнөөс сэргийлэхдээ хувийн ариун цэврээ сахих л хамгийн чухал. Эмч нарын байнга хэлж сануулдгаар гараа норм стандартын дагуу сайн угааж хэвших, өрөө тасалгаагаа чийгшүүлэх, агаарын солилцоо хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг өндөртэй хоол тэжээл идэх, мөн биеийнхээ дархлааны тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Мөн гэр бүлийн гишүүн бүр тусдаа гарын алчууртай байхаас эхэлнэ. Вирус хатуу гадаргуу дээр гарснаас хойш 72 цагийн турш амьдардаг. Тэгэхээр вирустэй хүн гар нүүрээ угаагаад алчуурандаа арчсан байхад 72 цагийн турш тэр вирус амьдарч байх тул дараагийн хүн гараа арчихад халдварладаг. Мөн нүдний ханиад тусаад нуух гарахад нь гараараа авах, найтаахад гараараа амаа таглах зэрэгт мөн л гарны гадаргуу дээр вирус тогтож 72 цаг болно. Энэ мэтээр хүмүүс өөрөө өөрөөсөө халдвар авсаар байдаг. Тиймээс халдвартай үедээ боломжтой бол нэг удаагийн салфетик хэрэглэж занших хэрэгтэй. Мөн аль болох олон хүнтэй газар явахгүй байх, явсан ч өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй. Мэдээж биеийн дархлааг сайжруулах хоол хүнс идэж хэвших нь чухал. 
3.Энэ өвчнөөр ихэвчлэн ямар насныхан өвчилж байна вэ?
-Дархлааны системээс шалтгаалан 0-5 насны хүүхэд ихэвчлэн өвдөж байгаа. Гэхдээ томчуул ч бас вирусын халдвар авч байна. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн даруйд өөрийн харъяа дүүргийн НҮДНИЙ эмчид хандахыг зөвлөж байна...
Бичсэн: bayrmaabb | цаг: 16:31 | Эм зүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax