Амралтынхаа өдөр гэр бүлийнхэндээ гарын хоол хийж өгөх гэж байна уу? Тэгвэл үхрийн махаар хийж болох амтат хоолны жорыг эзэгтэй нартаа зориулж байна.
Үхрийн махан булгоги
ОРЦ:
Үхрийн мах - 350 гр
Лууван - 1ш
Бөөрөнхий сонгино - 1ш
Ногоон сонгино - 1ш
Халуун ногоон чинжүү - 1ш
Үхрийн мах амталгч / Энэ зах болон хоолны амтлагч зардаг бараг бүх газарт байгаа/
ХИЙХ АРГАЧЛАЛ
Лууван, сонгино, чинжүүгээ ижил хэмжээтэй хавтгай нимгэн хэрчиж бэлтгэнэ.
Махаа нимгэн хавтгай хэрчиж бага зэрэг давс, хар перецеер амтлаад хэсэг хугацаанд амраана.
Хэсэг амраагаад бяцалсан сармис, гүнжидийн үр бага зэрэг хийж амтлагч соусаасаа 100мл орчимыг хийнэ. Соусаараа сайтар хольж базаад 1-2 цаг сэрүүн газар битүү саванд хийж амт оруулна.
Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд махаа хийж шарна.
Махаа борлоод ирэхээр нь лууван, сонгино чинжүү ногоогоо хийж шарна. Шарах явцдаа ус бага зэрэг хийгээрэй.
Үхрийн махан ороомог
Орц: /4хүний порц/
Мах – 700 гр
Улаан дарс – 150 грамм
Бекон – 4 ширхэг
Горчиц – 1 х/ халбага
Давс, хар перец, дарсан өргөст хэмх
Хийх арга:
Махаа дөрвөн хэсэг болгож давтана. Сонгино болон давсалсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчиж бэлдээрэй. Үүний дараа махандаа давс, перецээр амтлаад горчиц түрхэж хэрчсэн өргөст хэмх, сонгино болон беконоо тавьж хуйлна. Ингээд модон савхаар тэвхдэнэ. Халаасан ургамлын тосонд ороомгоо шарна. Шарах явцдаа дээрээс нь бага зэрэг шөл эсвэл ус нэмж жигнэнэ. Танайд улаан вино байвал 150 граммаас хэтрүүлэхгүйгээр хийж болно. Гоймон болон дуртай ногоогоороо хачирлаарай.
"TAMALE PIE"
Орц:
Жигнэмэг:
Эрдэнэшишийн гурил- тал аяга
Гурил- аяганы гуравны хоёр
Элсэн чихэр- 3 халбага
Хүнсний сод- 1 халбага
Давс- халбаганы дөрөвний нэг
Оливын тос- 3-4 халбага
Өндөг- 1 ширхэг
Сүү- аяганы гуравны нэг
Ногоон чили- 1 ширхэг
Эрдэнэшиш- 1 лааз
Мах:
Үхрийн татсан мах- 450 гр
Гоньд- 1 халбага
Нунтаг чили- 1 халбага
Давс- халбаганы дөрөвний нэг
Перец- халбаганы дөрөвний нэг
Бяслаг- 2 аяга
Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 400 хэмд халаагаарай. Дараа нь жигнэмэгээ бэлтгэх хэрэгтэй бөгөөд эрдэнэшишийн гурил, гурил, хүнсний сод, элсэн чихэр, давс зэргээ нийлүүлэн хутгаад дээрээс нь сүү, өндөг, тос зэргээ хийж, зуурна. Үүндээ эрдэнэшиш болон жижиглэн хэрчсэн ногоон чилигээ ч мөн хийн юм шүү. Үүнийгээ тортны хэвэнд хийж, 20-25 минут шарах аж. Энэ хооронд махаа, амтлагчид болох гоньд, нунтаг чили, давс, перец зэргээ хийж, 10 минут хуурч, болгох юм.
Харин жигнэмэгээ болмогц нь махаа дээгүүр нь тарааж, хамгийн дээгүүр нь бяслагаа цацаж өгөх аж. Үүнийгээ 20 минут шарах шүүгээнд байлгаж, бяслагаа бор шаргал болгох байна. Та хоолоо болмогц 10-15 минут хөргөсний дараа хэрэглэх боломжтой байна.
Үхрийн махан кабижим
Орц:
-Үхрийн ястай мах 500 гр
-Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо хүссэн хэмжээгээрээ
-Солонгос цуу 5 халбага
-Элсэн чихэр /шингэн/ 3 халбага
-Нухсан сармис 2 халбага
-Чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага
-Гучүгару тал халбага
Хийх арга: Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно. Лууван, төмс, цагаан манжин, улаан чавгаа томовтор хэрчээд махан дээрээ хийгээд дээрээс нь амтлагчуудаа /солонгос цуу 5 халбага, элсэн чихэр /шингэн/ 3 халбага, нухсан сармис 2 халбага, чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага, гучүгару тал халбага мөн лийрний шүүс тал халбага хийвэл бүр ч амттай болно/ холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд үхрийн махан калбижим бэлэн болно
Үхрийн махан стейк
Орц:
· Үхэр гол мах – 150 гр
· Cтейк амтлагч – 10 гр
· Үрлэн перец - 2гр
· Нимбэг- 1 ширхэг
· Давc - 2гр
· Олив тос - 30гр
· Цөцгий-20 гр
· Цагаан дарс - 50гр
· Сармис - 5гр
· Улаан чинжүү - 100гр
· Сонгино - 30гр
· Үхрийн махны шөл /хуурай/ - 5гр
Улаан лоолийн нухаш - 20гр
· Салатны навч - 40гр
· Бууцайн навч - 30гр
· Улаан лооль - 30гр
· Эрдэнэ шиш - 20гр
· Өргөст хэмх - 30гр
· Яншуй - 10гр
· Чихэрлэг исгэлэн салатны соус – 30
Хийх арга
Хачир бэлтгэх: Салатны навч, бууцайн навч, яншуйн ургамлыг хэсэг болгон тасдаад, эрдэнэ шиш, өргөст хэмх, улаан лооль, cонгино зэргийг салад соусаар амтлан шилэн аяганд хийнэ.
Улаан чинжүүний сүмс бэлтгэх:
Улаан чинжүүг зуун наян хэмд халсан шарах шүүгээнд хийж хорь орчим минут шарна. Шарсны дараа хэсэг битүү саванд байлгаж хальсыг нь хуулж авна. Сонгино сармисыг жижиглэн хэрчиж олив тостой хайруулын тавганд хийж хуурна. Үхрийн махны шөлийг усанд найруулж буцалгаад хуурсан сонгино сармис дээрээ нэмж буцалгана. Хальсыг нь хуулсан чинжүүгээ жижиглэн хэрчээд өмнөх буцалж байгаа хольц дээрээ нэмээд бутлагч машинаар бутлан бэлэн болгоно.
Үхрийн гол махаа стейк амтлагч, давс, перецээр амтлан халаасан хайруулын тавганд шарж, шарах явцад цагаан дарсаа бага багаар үе үе хийж ууршуулан шарна.
Шарсан махаа хувилж зүсэн улаан чинжүүний сүмс, шинэ ногооны салатны хачиртай хамт таваглана.
Хийхэд анхаарах зүйлс:
Энэ удаагийн стейкийг барбекю соусоор амталсан. Энэ соус нь маханд утсан амт оруулдгаар бусад төрлийн соуснуудаас онцлогтой юм. Мөн та зөөлөн стейкэнд дуртай бол шарах явцдаа цагаан дарсны оронд нимбэгний шүүс цацаж, цөцгий түрхээрэй. Энэ таны хийж буй стейк илүү зөөлөн бас амттай болгох юм
Томатны соус, бяслагтай бөөрөнхий мах
Орц:
Нойл машиндсан үхрийн мах
өндөг
бяслаг
сонгино
сармис
перц
яншуй
давс /өөрийн дуртай амтлагчаа сонгож болно/
бэлэн томатны соус
Махаа амтлахдаа эхлээд өндгөө сайтар хутгана . Сонгино, сармис, яншуй зэрэг ногоогоо хийгээд сайтар хутгана Махаа дээрээс хийж хутгасаны дараа давс,сонгиноо нэмээд сайтар базаж амтална Хэсэг амрааж махаа амт орсны дараа бөөрнхийлөн дунд нь дөрвөлжин хэрчсэн бяслагаа хийнэ. Бяслагаа сонгохдоо зөөлөн амттай, хайламтгайг сонгоорой /хэрвээ та бяслаганд дургүй бол хийхгүй байсан ч болно/
Ингээд 190C халаасан шарах шүүгээнд 15-20 минут бор шаргал болтол нь шарна.Одоо сармис, сонгиноо халуун тосонд зөөлөртөл хуурч, бага зэрэг лууван хэрчээд мөн зөөлөртөл хуураад лаазалсан томатны соусаа хийгээд хутгаж буцалгана. Бэлэн болсон соус дээрээ бөөрөнхий махаа хийгээд зөөлөн галаар 2-3 минут буцалгаад хоол бэлэн болно.